Газ ачсан машин дэлбэрч, гурван албан хаагч амиа алджээ
Өнгөрөгч шөнө аймшигт осол гарсны уршгаар цэл залуухан 28-30 насны гурван албан хаагч амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид очиж ажиллах явцад хийн сав дэлбэрч, шидэгдсэний улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдсан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр Замын-Үүд хүргэхээр газ тээвэрлэж явсан ачааны машин Ниссан патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүсэж, тэр хавийн 60 айлын орон сууц болон 20 гаруй машин галд өртсөн байна.
Одоогоор сураггүй болсон зарим иргэдийн мэдээлэл тодорхойгүй, 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ