Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн Дуут, Мөст, Мөнххайрхан сумдад нойтон цас, Булган, Зэрэг, Цэцэг, Манхан сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Гал түймэр:
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход төмөр зам дагуу 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгээс гал гараад байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд эзэнгүй айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баянхошууны хуучин эцэст амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, дүүргийн 40 дүгээр хорооны Хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8 дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгээн өгсөн.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн “Майхан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 18 км, Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 60 км/ автозам дагуу автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Зуун-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:03 цагт цурамд оруулан 20:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.
Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Даагын тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 63 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Өндөр-Улаан сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:10 цагт цурамд оруулан 19:00 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Бараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:58 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин Ц-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн "Бумбатын-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:40 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэн Г-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 350 га талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн "Уушги-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Хөлөнбуйр, Булган сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 22:40 цагт бүрэн унтрааж, тус сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт нүхэн жорлонд хүн унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 3.5 м гүнтэй нүхэн жорлонд иргэн Б /62 настай, эрэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, дүү Ц-д хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт шатны хамгаалалтын төмөрт хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б /40 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шатны хамгаалалтын төмөрт цээж хэсгээрээ хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР