Гандантэгчэнлин хийд эмгэнэл илэрхийллээ
2024 он 1 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд гарсан аймшигт ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн НОБГ-ын гал сөнөөгчдийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэхүү харамсалтай үйл явдалд амь насаа алдсан талийгаачдын хойтын буянд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ерөөл хуран залбирч байна.
Ариун сайн явдлын ерөөл буянаа зориулж
Агуу дээд буян хураасны үрээр
Аюулт зовлонд автсан хамаг амьтан
Авралт гурван эрдэнийн ивээлд багтах
болтугай
МБШ Төв-Гандантэгчэнлин хийд
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ