mmnews.mn | 2024-11-24
Эмгэнэл /ОБЕГ/

Бидний эрхэм дотны нөхөд, Онцгой байдлын албаны шилдэг залуус, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар маань гамшиг, ослоос ард иргэдээ авран хамгаалах ариун үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад халуун амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ажил албандаа чин сэтгэлтэй, чигч шулуун зүтгэлтэй, хамт олноо манлайлагч эрхэм журмын нөхөд та бүхний минь бусдын төлөөх хичээл зүтгэл, нөхөрсөг даруу зан, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа, баатарлаг үйлс нь мөнхөд дурсагдах болно.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ