mmnews.mn | 2024-11-21
Тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгох найман шалгуур үзүүлэлтээс хоёрыг хасахаар болжээ
НИТХ-ын тогтоолоор Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосны дагуу импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн дугаар олголтыг хязгаарласан нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа билээ.
Тэгвэл Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтээс хоёрыг буюу “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх" гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ хасаж бүртгэхээр болсон байна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ