Архитектор: Анх баригдсан хүзүүвчинд бурууг тохож болохгүй
Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр болсон дэлбэрэлттэй холбоотой үйл явцад буруутан болоод буй нөгөө хүзүүвчний талаар архитектор Т.Учрал ингэж бичжээ.
"Энэ Хас тэмдэгтэй барилга 2014 онд баригдаж дуусч байсан үе...
Тухайн үед энэ барилга Тагнуулын Ерөнхий Газрын зориулалттай баригдаж байсан гэх... Гэхдээ ТЕГ энд байрлах боломжгүй гэсэн шалтгаан дүгнэлтээр /Хууль зүйн яамны мэдэлд байсан/ дүүргийн Прокурорын барилга болгох гэж оролдож байгаад дараа нь миний сонссоноор менежментийн хувьчлал хийсэн гэж дуулсан...
Тэр үед гол нь 2 талд орон сууц байгаагүй.
Надад олон асуулт байна!
1.Зохион байгуулалттай татварын мөнгө үрсэн, үнэгүйдүүлсэн?
2.Орон сууцыг хэн зурсан, ямар компани зурсан?
3.Яагаад галын гарц гаргалгүй битүүлж орон сууц зурсан?
4.А даалгавар хэн гаргаж, эскизийг хэн баталсан?
5.ОБГазрын хэн гэж албан тушаалтан ямар дүгнэлт гаргасанг харах?
6.Магадлал дээр ямар эксперт үзэж зөвшөөрч дүгнэлт гаргасанг харах?
7.Улсын комиссын гишүүдийн дүгнэлт харах?
8.Энэ сургууль барилгыг яаж авсан?
9.Улс төр хамаарал бүхий гэж хардаж байна?
Энэ бүхнээс хариуцлага нэхмээр байна.
"Энэ хавьд өмнө нь ямар ч барилга байхгүй хоосон тал байхад хамгийн анх тусгай зориулалтаар энэ хүзүүвчээр холбогдсон таван блок барилга баригдсан юм. Дөрвөн тал руугаа орц гарцтай төлөвлөгдсөн…Сүүлд эргэн тойронд нь орон сууцууд нэмэгдсээр, өмнөх орц гарцуудыг бөглөн, сул зайнд нь энэ өндөр орон сууц баригдсан байсан! Иймд энэ хавьдаа л анх баригдсан барилгын хүзүүвчинд бурууг тохож болохгүй шүү!"
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ