mmnews.mn | 2024-11-28
Хөвсгөл аймгийн Галт суманд хүчтэй газар хөдлөлт тохиожээ
 Өнөө өглөө үүрээр буюу Улаанбаатарын цагаар 04 цаг 34 минутад Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс Баруун урд зүгт 40км
Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс Зүүн урд зүгт 44км
Архангай аймгийн Тариат сумын төвөөс Зүүн хойд зүгт 51км

Газар яагаад хөдөлдөг вэ?
     Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг аж.
Эх сурвалж:  ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ