mmnews.mn | 2024-11-22
UNICEF Mongolia орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүллээ
Энэ сарын 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр гарсан аймшигт ослын уршгаар хохирсон хүмүүст Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын хамт олон тусламж үзүүлсэн байна.
"Бид дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хэрэг болж магад гээд өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүний багцыг түр амьдарч байгаа буудалд нь аваачиж өглөө.

Энд 140 хүн, үүнээс 41 хүүхэд байгаа юм байна. Энд мөн эрүүл мэндийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээн олон нийтийн сүлжээ хуудсандаа мэдээлжээ.
Монголчуудад чин сэтгэлээсээ тусалдаг энэхүү буянтай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ