Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын уулзалт өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт боллоо.
Уулзалтыг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж, харилцан туршлагаа хуваалцахаас гадна хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ