Эрх чөлөөний эвсэл намаас
энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй жагсаал эрч нь хэдийгээр
суларсан ч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Эрх
чөлөөний эвсэл намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд
орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй.
Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар төв талбай
орчмоор хүн цөөтэй, хоймор хэсэгт нь “Засгийн газар огцор” талын
хэдэн жагсагч, “Хөлсний жагсагчид зайл” гэх уриа лоозон барьсан хэсэг хүмүүс
зэрэгцэн зогсож байв.
Жагсагчдыг эсэргүүцсэн
жагсаалын тэр хавьд хэдэн хүн ирчихсэн, дуу нь нэлээн чангаран ярилцаж буй нь
чих дэлсэхэд “Энэ жагсаалыг Элбэгдорж санхүүжүүлж байгаа” гэх зэргээр
шүүмжилсэн үгс сонсогдож байлаа.
Харин хажууханд нь зогсож
буй Цацрал тэргүүтэй Эрх чөлөөний эвсэл намын жагсагчдын зүгээс чимээ анир гарсангүй.
Талбайн төвд байх Сүхбаатарын хөшөөг тойруулан “Засгийн газар огцор” гэсэн том
бичиг болон жижиг цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалууд байршуулсан
харагдана.
Ерөнхийдөө нийгмийн
амьдрал нам тайван байдалд шилжин, иргэд хувь хувийн ажил төрөлдөө шуударсан бололтой.
Д.Чинзориг