mmnews.mn | 2024-11-24
Газ тээвэрлэж явсан машин дэлбэрэх үед хувцас нь шатаад гүйж явсан иргэн холбоо барина уу
2024 оны 1 сарын 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин мөргөлдөж улмаар дэлбэрч гал гарсан. Гал түймэрт өртөж хувцас нь шатсан иргэн Глобал иннова сургуулийн харуулын байр руу гүйж ирэхэд тухайн өдөр харуулаар ажиллаж байсан Ганхуяг түүнд туслан, шатаж байсан хувцсыг нь тайлсан юм байна.

Тухайн иргэн шатсан хувцсаа тайлаад эсэн мэнд гүйгээд явсан гэнэ. Шатсан хувцсыг хаях гэтэл кармаанаас нь мөнгө цухуйж байхаар нь эзэнд нь өгье гээд авсан байна. Өнөөдөр өөрөө харуулын байрандаа ажиллаж байгаа, мөс цэвэрлээд завгүй байгаа учраас энэ мэдээллийг оруулаад өгөөрэй. Ирээд мөнгөө аваарай гэсэн шүү.
Холбогдох утас: 95500005





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М.мөнхцэцэг
2024-01-27 03:19:05
66.181.160.107
Сайхан сэтгэлтэй зөв хүн юмаа.
Цооцоо багш
2024-01-26 14:53:29
202.55.188.123
Сайхан сэтгэлтэй харуулд аз хийморь ерөөе!
Төстэй мэдээ