
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -11…-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +4…-1 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт суудлын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 18.57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт хүнсний цехийн тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 24х8 метрийн хэмжээтэй хүнсний цехийн тос халаадаг зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР