Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ.
Дашрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2025/04/14
2025/04/14
2025/04/09
2025/04/08
2025/04/07