'Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөө'-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө"-нд өнөөдөр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Монгол Улсад суугаа цэргийн аташей, хошууч генерал П.В.Петрунин, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон Иргэний нисэхийн Үндэсний төв, МИАТ-ТӨХК-ийн удирдлагууд болон ахмад дайчид оролцсон юм.

Монгол улсад 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоц бууснаар Нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2026/01/06
2026/01/06
2026/01/05
