mmnews.mn | 2025-10-03
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хагас коксын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого чиглэлд нийцэж байгаа ба нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хямд үнэ өртөг бүхий сайжруулсан, утаагүй хагас коксон шахмал түлшээр хангах, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна.

 Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.

 Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот

Утас: 976 70110071

Цахим хаяг: [email protected]

 Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ