Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зориорой
ХУД-ийн Яармаг явах замд буюу Хүннү Молл-ын замын эсрэг талын FOOD CITY-д хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2024 оны 01-р сарын 19-нээс 02-р сарын 09 хүртэл зохион байгуулагдаж байна.
Жендэрийн Үндэсний хорооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний талаар цахим каталоги гарган, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Та бүхэн сар шинийн гоёл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүнийг зорин очиж аваарай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ