mmnews.mn | 2025-12-25
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлнэ. Тодруулбал, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг барих юм. Сэлбэ болон Хүннү хотод байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөөд байна. Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцууд барихыг зорьж буй.

Эдгээр эх үүсвэр нь 21-144 МВт хүртэлх хүчин чадалтайгаар ажиллаж, оргил цагийн үед системийн ачааллыг бууруулан нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүчийг системд нийлүүлнэ. Ингэснээр гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой. Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ