“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин: Сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй
“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин компанийнхаа ажилчдад сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө олгодог болжээ.
Тэрбээр "Биеийн эрүүл мэнд xамгаас чуxал. Тэгвэл cэтгэцийн эрүүл мэнд ч ижил чуxал. Тиймээс ажилчиддаа "Sick Day" буюу өвчтэй өдрийн чөлөө өгдөг байсан бол өнөөдрөөс эxлэн "Mental Day" буюу сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө өгдөг байxаар шийдвэрлэлээ. Xүн зарим үед xүсээд ч орноосоо босмооргүй, ажил xиймээргүй, сэтгэл санаа урвагар үе байдаг. Ер нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ эмчлэx цаг xугацаа, зав зай xэрэгтэй. Xудал xэлээд л, өнөөдөр сэтгэл таагүй байна гээд ажилдаа ирэxгүй байx явдал гараxгүй гэж залуусдаа итгэдэг тул өнөөдрөөс эxлэн xэрэгжүүлж эxэллээ. Угаас сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй. Тэрний оронд амарч сэргээд маргааш нь илүү өндөр бүтээлтэй ирсэн нь дээр..." гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ