Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ.
Энэ онд ч мөн парк шинэчлэл үргэлжлэх бөгөөд лаг цэвэрлэх, сорох машин, хашлага угаагч машин, хог шахаж ачдаг хогны машин, шүүрдэгч машин, үерийн үед ус шавхагч насостой машин зэрэг 71 машин техникийг шинээр авах юм. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна.
