Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ
Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг эхлүүлж байна.
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа иргэн Та постер дээрх QR кодыг уншуулах, эсхүл энд дарж d.parliament.mn системд нэвтрэн өгөх боломжтой. Санал, асуулга 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан ажиллаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2026/01/28
2026/01/28
2026/01/28
2026/01/28
2026/01/27
2026/01/26
2026/01/26
