mmnews.mn | 2024-11-22
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг энэ сарын 30-ны өдөр Төрийн ордонд боллоо. 


 
Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Үр шилжүүлэн суулгах болон нүдний хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.



​​​​Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ