mmnews.mn | 2024-11-23
ЭМДҮЗ-ийн зарим нэг тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулах уулзалт арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн албан хаагчдад ЭМДҮЗ-ийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг даваа гаригт зохион байгуулсан. 

Мөн “Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоо”, Орон нутаг дахь холбоо салбар зөвлөлийн гишүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн газрын төлөөллүүдэд дээрх тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. 

Энэ үеэр тогтоолын шинэчлэлтэй холбоотой эмч, мэргэжилтнүүдийн саналыг авч, сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Хэлэлцүүлэг хувиарын дагуу нийслэл болон орон нутгийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжилнэ.






Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ