mmnews.mn | 2026-06-28
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ёслолд оролцож, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.

Төгсөгчид улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэн, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.






Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ