mmnews.mn | 2024-11-23
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ

Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрхэн шийдэх бол хэмээн иргэд чих тавин хүлээж байсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

- Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.

Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8  4,9, 5,0 гэдэг дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, маргаашаас:

  • 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гаригт
  • 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гаригт
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гаригт
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гаригт
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ