mmnews.mn | 2024-11-21

Редакцын бодлого

MМNews.mn мэдээллийн сайт нь иргэдийн мэдээлэл авах эрхийг ханган ажиллаж, нийтлэлийн бодлогодоо хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэнэ.

Тус сайт нь ямар нэг нам, эвсэл, улстөрийн хүчинд харьяалалгүй учраас ямар ч дарамт шахалтгүйгээр зөвхөн сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.

Манай хамт олны гол зорилго нь өнөөгийн бараан нийгэмд эерэг мэдээллийг түгээн, баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжийг олон нийтийн дунд сурталчлах, шударга бус үйлдлийг хязгаарлах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг боломжит чадлын хэрээр оруулах явдал юм.

Сэтгүүлчид ямар нэгэн контент бүтээх явцдаа хүнлэг ёс, хүний эрхийг дээдлэн эрхэмлэнэ. Аливаа зохисгүй мэдээллийг хандалт авахын тулд түгээн тараахаас татгалзана.