Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлиг, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарлигийг тус тус үндэслэн:
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан дараах эрхэм уран бүтээлчид, төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсаныг Соёлын дэд сайд П.Баттөр гардуулан өглөө.
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР:
1.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, ахмад уран бүтээлч Галсандамбын Даваасүрэн
2.Улсын драмын эрдмийн театрын гэрлийн мастер, ахмад уран бүтээлч Шадавын Оюун
3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Очирбатын Батхуяг
4.Чингис хаан үндэсний музейн бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Шагдарын Эрдэнэцэцэг
5.Чингис хаан үндэсний музейн боловсрол, олон нийт, маркетингийн хэлтсийн дарга Дагвын Эрдмаа
6.Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга Наранхүүгийн Хосбаяр
7.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн дарга Бавуудоржийн Адъяахүү
8.Чингис хаан үндэсний музейн ахлах куратор Сэдбазарын Ганзүг
9.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн ажилтан Юнгэрсүрэнгийн Шинэхүү
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
1.Чингис хаан үндэсний музейн санхүү аж ахуйн хэлтсийн дарга Бадарчийн Оюунцэцэг
2.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Лхагважавын Ариунаа
3.Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч Энэбишийн Шоовдор
4.Байгалийн түүхийн музейн бүртгэл мэдээллийн дотоод хяналтын хэлтсийн дарга Мөнх-Очирын Түмэндэмбэрэл
5.Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Лувсандуламын Отгон
6.Байгалийн түүхийн музейн ерөнхий нягтлан бодогч Шарбаатарын Дуламсүрэн
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёлын сайдын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/40 дугаар тушаалыг тус үндэслэн: Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дараах уран бүтээлчдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнасугай.
1.Эс Би Эн телевизийн нэвтрүүлгийн албаны зураглаач Магсарын Мөнхбаяр
2.Ти Ви 9 телевизийн зураглаач Арвинсангийн Цэрэндулам
3.Чөлөөт уран бүтээлч, дуучин Нэргүйн Батцэцэг
4.Уламжлал сэтгүүлийн зураач Морита Мари
5.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Гэндэнжамцын Эрдэнэсүрэн