mmnews.mn | 2024-11-22
Үндэсний Тагнуулын Академид эрхзүйн бакалаврын зэрэг олгох элсэлтийн бүртгэл явагдаж байна

Тагнуулын Ерөнхий газрын Үндэсний тагнуулын академи нь 2024-2025 оны хичээлийн жилд дээд боловсролтой, төрийн албан хаагчийг Эрх зүйн бакалаврын зэрэг олгох 3,5 жилийн сургалтад урьж байна.

Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага: 

  • ​Төрийн албаны үндсэн орон тоонд ажиллаж байх
  • Эрх зүйгээс бусад мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх
  • Бакалаврын зэргийн дипломын голч дүн 3-аас дээш байх

Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдана.

Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж, ҮТА-ын хичээлийн байранд өөрийн биеэр эсхүл цахим хуудас [email protected] хаягт ирүүлнэ. Цахим хуудсаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд доорх бичиг баримтын эх хувийг тулгаж баталгаажуулна. Үүнд:

            1. ҮА-д элсэхийг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/

            2. Иргэний үнэмлэхнТий хуулбар, лавлагаа

            3. Оршин суугаа газрын лавлагаа, тодорхойлолт

            4. Дээд боловсролын дипломын хуулбар

            5. Гурван үеийн намтар /өөрийн болон эцэг эх, гэр бүлтэй бол эхнэр, нөхөр/-ыг гараар бичиж ирэх

            6. Төрийн албан хаагчийн анкет /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зураг наасан байх/

            7. Суралцахыг дэмжсэн тухай байгууллагын удирдлагын албан бичиг

         8. Бүртгэлийн хураамжийг Төрийн сан 100900008012 тоот дансанд 20.000 төгрөг тушаасан байх /Хүлээн авагчийн нэр: Үндэсний тагнуулын академи, Гүйлгээний утга: Нэр, утасны дугаараа бичих/

Элсэлтийн шалгалт:  2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт ҮТА-ийн хичээлийн байранд болно. Шалгалтыг “Нийгмийн ухааны мэдлэг” хичээлээр авах бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан тохиолдолд оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

          Элсэгчид иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирэхийг анхаарна уу.

 

Мэдээлэл авах утас: 92263505




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ