mmnews.mn | 2024-11-22
"Харуул хамгаалалтын албаны ажилтан" мэргэжил олгох сургалтад хамрагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Харуул хамгаалалтын албаны ажилтан мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.

            Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа хорих анги, салбар нэгжүүдэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд зөвхөн шаардлага хангасан иргэнийг судалгаанд хамруулна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  •        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх.
  •        Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
  •        Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй.
  •        Сэтгэцийн өвчин эмгэггүй.
  •        Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх.

Тавигдах тусгай шаардлага:

  •         Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
  •        Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлэгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.
  •       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.

Нэгдүгээр үе шат: Бүртгэл

  •         Тухайн ажиллахыг хүссэн иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад хүсэлт гаргаж, материалаа бүрэн бүрдүүлж өгөх.
  •        Анги, байгууллагаас судлагдах боломжгүй иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтэст хандан бүртгэл, судалгаанд хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа:2024.01.25-ны өдрөөс 2024.03.04-ний өдрийг хүртэл бүртгэл явагдана.

Хоёрдугаар үе шатЕрөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.

Гуравдугаар үе шат:Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд элсэлтийн шалгалт өгнө.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  •         Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  •         Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
  •         Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/
  •          Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
  •          Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар, лавлагаа /e-mongolia/
  •          Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/
  •         Оршин суугаа баг, хороонытодорхойлолт /e-mongolia/
  •         Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
  •          Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)
  •          Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
  •        Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
  •        Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  •         Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар
  •         Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/
  •         Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
  •         Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
  •         Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
  •         Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
  •          Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт хэсгийн хуулбар
  1. Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:
  •          Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.
  •          Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.
  •           Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 2 сарын хугацаанд суралцана.

    

  1. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь дараах 3 төрлөөр элсэлтийн шалгалтыг зохион байгуулна.
  •          Бие бялдар /10x10 метрт гүйлт, гар дээр суниах, гэдэсний таталт, савлуурт суниах, цогцолбор дасгал/
  •          Сэтгэл зүй /Зан төлөв, сэтгэн бодох чадварыг тодорхойлох тест/
  •          Эсээ бичих /Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүй/

Дээрх 3 шалгалтад бэлдэж, хувийн зохион байгуулалтаа хангаж ирэхийг зөвлөж байна.

  1. Элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэд дараах зүйлсийг анхаарах:
  •         Сургуулийн дүрэм, журмыг сайтар баримтлах.
  •          Суралцагч нь дүрэмт хувцас өмсөж хичээл, сургалтад хамрагдах тул гарах зардлыг өөрөө хариуцна.
  •          Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч түр амьдрах байраа олж, аюулгүй байдлаа хариуцна.
  •          Амжилттай суралцаж төгссөн иргэдийг ахлагчийн сул орон тоонд томилох, хүний нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ