Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг оллоо
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд 4 метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт оллоо.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, 3 эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ