Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб, ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал" ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан "Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн" боллоо.
Тус зөвлөгөөний үеэр өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас танилцуулж, оролцогчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал" ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж байгаагаа илэрхийллээ.