mmnews.mn | 2024-11-22
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын хоногийн мэдээ

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -25...-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус байлаа.

Өнөөдөр: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38...-40 градус, бусад хэсгээр -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хорооны Ногоон чулуут 4 дүгээр гудамжинд нам даралтын зуух дэлбэрсэн гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:26 цагт очиход иргэн Б-ын 9х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд цаас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хорооны Хужир булангийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 04:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:03 цагт очиход иргэн М-ын 10х15 метрийн хэмжээтэй автомашины дулаан гараашны дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Аргалант сум. Хөшөөт багийн автозам дагуух "Оргил булаг" цайны газрын хажууд /аймгийн төвөөс баруун зүгт 96 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/-т 02.22-ны өдрийн 00:44 цагийн орчим өвс ачсан ачааны автомашин ачааны хэсгээсээ шатаж эхэлсэн тухай мэдээллийг мөн өдрийн 00:52 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн 3 ажилтан 01:51 цагт очиход 2.5 тн өвс ачсан иргэн З-ийн "Beiben North Benz ND4251" загварын ачааны автомашины ачааны хэсэг шатаж байсныг орон нутгийн 6 иргэн өвсийг автомашинаас буулган тарааж галыг унтраасан байсан тухай иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум. Гурванбаян 7 дугаар багийн “Хурх” тосгоны “Баян” хорооллын 3 дугаар гудамжны 309 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-д 02.21-ний өдрийн 14:50 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 02.21-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан.Тус аймгийн “Хурх” тосгоны Захирагчийн ажлын албаны дарга М.Мөнхжаргалаар ахлуулсан 11 ажилтан,  орон нутгийн 50 иргэнтэй хамтран 14:52 цагт очиход М-ийн 5х6 хэмжээтэй дүнзэн байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 38 минут ажиллаж  унтраасан тухай мэдээллийг тус сумын “Хурх” тосгоны Захирагчийн ажлын албаны дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цас шаварт суусан: 

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Өвөрмодот 1 дүгээр багийн "Хад бригад" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км/-т Арвайхээр сумаас Бат-Өлзий сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин цасан суусан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 01:00 цагт очиход иргэн М-ын “Toyota Kluger” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гарган автомашин эвдэрсэн байсан тул үлдээж, хоёр иргэнийг сумын төвд аюулгүй газар хүргэж өгсөн.

- Хэнтий аймаг, Галшар сум. Баянбадрал 3 дугаар багийн "Хужирт " гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/-т Өндөрхаан сумаас Галшар сумын чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой /6 том хүн, 1 хүүхэд/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 05:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 07:35 цагт очиход иргэн М-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ