Хүүхдүүдээ хараад өрөвдсөн 24 цагийн цэцэрлэгийн багшийн сэтгэлийн үгс....
24-ийн цэцэрлэгт ажилладаг нэгэн багш ийнхүү бичжээ:
Сайн байцгаана уу. Би 24-ийн цэцэрлэгт ажилладаг цэцэрлэгийн багш байгаа юмаа. Би ангидаа нийт 45 хүүхэдтэй ажиллаж байна. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ явуулах сонирхолтой аав ээжүүд түгээмэл болжээ. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ өгснөөр хүүхэд хурдан биеэ даана, хувцас эд хэрэглэлээ төвөггүй хэрэглэж, өмсөж , тайлж сурна. Мөн хичээлүүдээ бие даагаад хийчихдэг болно.
За бусад нь гэвэл, 24-ийн хүүхдүүд шөнө маш их уйлдаг. Нэг нь уйлахад бусад нь дагаж уйлдаг. Зарим нь орондоо өдөр бүр шээнэ. Уйлж байгаа ганц шалтгаан нь аав ээж , гэр бүлээ санасан нь тэр. "Санаад байна аа нэг залгаад өгөөч багшаа, нэгхэн утсаар ярьчихъя л даа багшаа" гэж гуйна.
За тэгээд 5 дахь өдөр болно. Бүгд гэр лүүгээ явна гээд бөөн баяр хөөр догдлол байдаг. Гэвч 5 өдөр байлгачихаад нэг өдөр эрт ирээд авчихаж чаддаггүй хүмүүс бас байдаг. Найзууд нь ар араасаа гэр лүүгээ яваад л байдаг , яг нөгөө уйлдаг, уцаарладаг хүүхдүүдийн аав ээжүүд нь байхгүй алга болчихно.
Багш бид нар бол хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй л хараад сууна. Бид нарын ажил, сууж сайн харах ёстой. Зарим нэгэн хүүхдүүд зүүдлээд босоод явдаг учраас хараа салгаж болохгүй. Яагаад аав ээжүүд маань хүүхдээ өөрөөсөө ингэж түлхээд байдаг юм бэ. Нэг мэдэхэд л том болцгооно шүү дээ. Мөнхөд хажууд чинь жаахнаараа , нялхаараа байхгүй учраас нэг өдөр ч гэсэн хүүхдээ хайраар битгий дутаа л даа.
Хүүхдүүдээ хараад өрөвдсөн багш... Хүүхдүүд минь хажууд уйлаад байхад үнэхээр хэцүү байдаг. Бид багш нь учраас тэврэхээс өөр зүйл хийж өгч чадахгүй. Нэг өдөр ч гэсэн хөтлөөд гүйхийг , нэг өдөр ч гэсэн халуун энгэртээ тэврээд унтахыг хичээгээрэй. Ажил нь 1-т үү , хүүхэд нь 1-т үү?!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ