Шуурхай ажлын хэсгүүд авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна
2024.02.22-ны өдрийн 16:30 цагийн байдлаар баруун болон хойд бүсүүдийн аймгаар үүлэрхэг, Баянхонгор аймгийн нутгаар цас орж байна.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 34,4-120 км-ын хооронд, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам дагуу явган шуургатай.
Нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж, шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 74-79 км-т зорчих хэсэгт тогтсон цасыг авто ачигчаар цэвэрлэж, Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 135-150 км-т зорчих хэсгийн нэг урсгалын хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэж байна.
Ховд-Улаангом чиглэлийн 21-23 км-т буюу Ховд аймгийн Буянт сумын төвөөр дайрах хэсгээр халиа тошин гүйж хамгаалалтын даланг даван зорчих хэсэг, хөвөө даван урсаж байна. Авто ачигч, экскаватор, самосвал, замчид, инженер техникийн ажилчид хамгаалах далангийн шороо нэмэх ажил хийлээ.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 207-210 км-т зорчих хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэх, 146 км-т халтиргаа гулгаа үүсэж мөстсөн хэсгийг цэвэрлэх ажил хийгдэж байна.
Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын шуурхай ажлын хэсгийнхэн Арангатын давааны 289-287 км-т замын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэх, 318-321 км хооронд замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 8-55 км-т зорчих хэсэг дээр халтиргааны эсрэг бодис цацах, мөстсөн цасыг гараар цэвэрлэх,
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 260-265 км-т зорчих хэсэг дээр халтиргааны эсрэг бодис цацлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ