mmnews.mn | 2024-11-23
'ENRICHMENT PROGRAM - 2024' хөтөлбөр зарлагдлаа

EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан 4 дэх удаагийн Үндэсний "ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр зарлагдлаа.

Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1000+ багшийг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна.

"ENRICHMENT PROGRAM - 2024"  хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана.

1-Р ҮЕ ШАТ:

14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 - 2024.04.14

Xreading цахим номын санд:

  1. р долоо хоног:
  • 60'000 үг унших, 4 цаг сонсох
  • Speed Reading 2 номоос 5 эх унших
  • Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
  1. р долоо хоног:
  • 70'000 үг унших, 5 цаг сонсох
  • Speed Reading 2 номоос 7 эх унших
  • Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих

2-Р ҮЕ ШАТ:

  1. хоногийн сургалт: 2024.04.19 - 2024.05.03
  • 1-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.
  • Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.
  • V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.

3-Р ҮЕ ШАТ:

  • Хувь хүний хөгжлийн сургалт /2024.05.08 - 2024.05.18/
  • “Америкт суралцах 5 алхам”-ын талаар суралцаж, оюутан сурагчдадаа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.
  • Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.

Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явагдах бөгөөд https://forms.gle/pqef9cu7gREE27MH9 холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2024.04.01-2024.05.24 хооронд

ШАГНАЛ:

Эхний 3 үе шатыг амжилттай дүүргэсэн шилдэг багш бүрд:

  • Сертификат + Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын шагнал
  • Бүтээлч 10 багш: Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэг

Холбоо барих: 75059025, [email protected]





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ