mmnews.mn | 2024-11-24
Ерөнхий сайд асан Сү.Батболд хууль бус орлогоо АНУ-д 'угаасан' уу

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байхдаа ашигт малтмал олборлох гэрээнээс олсон хууль бус орлогоо Нью-Йорк хотод хоёр үл хөдлөх хөрөнгө болгож угаасан гэх хэргийг нь АНУ мэдээ болгон түгээжээ.


Тодруулбал: 
Нью-Йорк хотын Зүүн 61-р гудамж 21 тоот, Баруун 56-р гудамж 230 тоотод байрлах 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ-ын шүүх өчигдөр хэлэлцжээ. 
Шүүхийн баримтаас харахад уг орон сууцыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхний хууль бус орлогын мөнгөөр буюу уул уурхайн гэрээгээр  халхавчилж олсон улсын орлогоор худалдаж авсан байж болзошгүй аж.

Монголын авлигын хэргийн төлөө АНУ-ын холбооны мөрдөх товчооны мөрдөгч нь, тус улсын прокурор нь яаж ажиллаж байгааг дараах холбоосоор ороод уншаарай.  





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ