Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ. Тэрээр “Байгууллагын удирдах бүрэлдэхүүн болон салбар нэгж бүрийнхээ санал бодлыг сонсох, үйл ажиллагааны ололт, амжилт, алдаа дутагдлаа тунгаан ярилцахаар бид энд цугласан. Цаашид байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулан ажиллахад та бүхний санал, дүгнэлт чухал” гэдгийг онцлон хэлж бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.
“Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” судалгааны болон эрдэм шинжилгээний хурлын танилцуулгаар илтгэл тавьж “Асуудал шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Онцгой байдлын байгууллагын ирээдүй мэргэшсэн, чадварлаг алба хаагчдаас хамааралтай тул алба хаагчдаа сургаж, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарал хандуулах чиглэлд санал нэгдэв. Түүнчлэн судалгааны үр дүнг хэлэлцэж, бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуулт хариулт өрнөлөө.