mmnews.mn | 2024-11-22
Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонслоо

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо  (2024.04.03) хаалттай хуралдлаа. Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсов.

Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байна. Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ