mmnews.mn | 2024-11-23
Он гарсаар 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар ажиллалаа

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд  04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.  Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. 

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын  07-ны  байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт  бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ