Дорнод аймагт гарсан хээрийн гурван түймрийг унтраалаа
Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 9900 га талбай өртөж шатсан.
Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5% нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байдаг байна.
Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ