mmnews.mn | 2024-11-22
Хээрийн түймэрт 240.000 га талбай шатсан байна

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Цайдам" гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 09:28 цагт гарсан хээрийн гал түймрийг 21-ний 03:30 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн  240.000 га талбай шатсан.

Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд  иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ