mmnews.mn | 2024-11-22
2024 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1,6 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ

Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар буурч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь нөхөн төлөгджээ.

Прокурор хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 116.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, 289.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрөл тус тус олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: УЕПГ




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ