Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн багаас цаг үеийн мэдээлэл хүргүүлжээ
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүний уурхайн шөнийн ээлжийн хэсэг ажилтан сэтгэл санаа ажилд гарахад бэлэн биш байна гэсэн шалтгаанаар ажлаа хийхээс татгалзсан болно. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг байгууллагын хувьд бид нөхцөл байдлыг ойлгон сонсож, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлсний дараа ажилд гарахгүй амрахыг зөвшөөрсөн. Мөн хугацаанд хамрах үндсэн цалинг тооцож олгохоо илэрхийлсэн.
Тухайн ажилтнууд дахин буюу хоёр дахь удаагаа ээлжиндээ үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан, ийм тохиолдолд уурхайн цогцолбороос буцаах зохицуулалт хийгдэхийг сануулж зарим ажилтнууд уурхайгаас явах хүсэлтээ гаргасан болно. Бид тэдгээр ажилтнуудынхаа сэтгэл санааны байдлыг бодолцон тэдний шийдвэрийг хүндэтгэн үзэж, уурхайгаас гарах зохицуулалт дээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Ажилтнууд эрүүл мэндийн шалтгаанаар уурхайгаас явах тохиолдолд дотоод журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай ба эмчийн дүгнэлтийг үндэслэн өвчний чөлөө олгох эсэхийг шийддэг. Харин эрүүл мэнд болон хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцож, цалин хөлс олгохгүй зохицуулалттай. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажлын цаг баримтлахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байдаг бөгөөд компани хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ