mmnews.mn | 2024-11-22
Ц.Гарамжавын баривчилгаа ба хууль хүчний байгууллагууд

УИХ-ын гишүүн асан, Монполимет группийн захирал Ц.Гарамжавыг хөрөнгийн эх үүсвэрээ хууль бусаар олж авсан, зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт сэжигтнээр холбогдуулан тав хоногийн өмнө баривчлан хорьж нийгэмд шуугиан дэгдээсэн билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан   сэтгүүлч  Урантогтох дараах постыг өөрийн сошиал сүлжээ хуудсандаа бичжээ.
"Монполимет" группийн захирал Ц.Гарамжавыг баривчилсан мэдээ Монголын улстөрийг донсолгов. УИХ-ын гишүүд чуулганы танхимд өмөөрч 48 цаг бололгүй суллалаа. Энэ үйл явдлын цаана сонин дүр төрх ажиглагдав. Нөгөө хараат бус байх ёстой мөрдөх байгууллага, прокурор, шүүх юу болоод хувирчихав даа.  
Ганцхан хоногийн өмнө бүгд хамтдаа хорих нь зөв гэж шийдсэн АТГ, прокурор нэн даруй шүүх рүү хүсэлт явуулж УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг суллав. Энэ үйл явдалд Ц.Гарамжав гэдэг хүний зөв бурууг ярих гэсэнгүй. Харин АТГ, прокурор, шүүх гэдэг байгууллагуудын хараат бус байдалд маш их эргэлзэв…..





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2024-07-13 22:54:35
172.69.252.166
Монголын компаниудын эздийг баривчлаад бай! Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Монголын компаниуд төсвийн мөнгөөр баяждаг.
Зочин
2024-06-04 16:34:57
162.158.119.236
Намбазын Энхбаярыг дарсан гол хүн шдээ тэгж явж лам нараар нэр олсон
Зочин
2024-06-04 16:15:42
172.68.118.224
МАН Ж намдаа хандив өгөхгүй байна гээд том ах уурласан юм биш үү
Төстэй мэдээ