ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001” сургалт дадлагыг Төв аймагт зохион байгуулж байна.
Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад 70 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, төлөвлөлт, улсын хяналт, эрдэлийн үнэлгээ, түүнд тулгуурлан төлөвлөх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн болон цаашдын чиг хандлага, үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.