mmnews.mn | 2024-05-20

НИЙГЭМ

НИЙГЭМ
С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос гадна цаг агаар орчим дулаарч буй тул цас мөс эрчимтэй хайлж, уулнаас ус буун, хальж, авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас нийт дөрвөн байршилд 29 албан хаагч 11 машин техник, хоёр помптойгоор замд тогтсон усыг соруулан ажиллаж байна.Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:-Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд уулын шар ус бууж, зарим зам талбайд халин орсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо буюу Дарь-эх орчимд нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний ус тогтоод байна. Энэ хэсгийн авто зам ус зайлуулах системтэй боловч өвлийн улиралд халиа тошин үүссэнтэй холбоотойгоор гаргалгаа хэсэг нь хөлдөж, бөглөрөн ус зайлуулах боломжгүй байгаа тул соруулж, зөөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үерийн шороотой ус урсаж, ус зайлуулах шугамыг бөглөх эрсдэл бас үүсдэг. Нийт дөрвөн бригад арав гаруй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 400 гаруй тонн ус соруулаад байна. Цагт 400-500 шоо метр ус соруулах чадвартай помпууд ажиллаж байгаа. Цаг агаар дулаан байгаа учраас уулнаас нэмж ус орж ирэн мөн булаг хальж байгаа тул нөхцөл байдал амар шийдэгдэхгүй байна. Суурьшлын бүс байгаа учраас суваг татах боломжгүй, нэн түрүүнд ус соруулах шаардлагатай.Шар ус маш холоос урсан, орж ирж байна. Урсаж орж ирэх замд маш их суурьшил үүссэн буюу ус урсах голдирлыг өөрчлөн, зөвшөөрөлгүй хашаа, хана барьчихсан байгаа юм. Мөн иргэд эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд суваг шуудуу татаж, шороон далан босгох зэрэг арга хэмжээ авч, үерийн эрсдэлтэй бүс, далан дагуу суурьшихгүй байх хэрэгтэй байна.Цаашид Улаанбаатар хотын 37 байршилд ус зайлуулах шугам, системийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна. Усны барилга байгууламжийн ажил нь төвөгшил өндөртэй учраас мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж, барилгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэн, насос станц, худаг, ус хуримтлуулах томоохон сангуудыг байгуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ГУББГ-аас ус их тогтдог 43 байршилд ус зайлуулах асуудлыг шийдсэн хэмээлээ.Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Эдгээрт хуримтлагдсан лаг хагшаасыг жилд 3-4 удаа цэвэрлэдэг бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ нь далд байрладаг учраас бүрэн дулаарч, хайлсны дараагаар цэвэрлэдэг байна. Иймд дөрөвдүгээр сарын 20-ноос ил шугам сүлжээ, лоткиг цэвэрлэж эхлэн, түүний дараагаар далд системийг цэвэрлэх юм. Борооны ус зайлуулах системээс 4000 орчим шоо метр, томоохон далан сувгуудаас 21-25 мянган шоо метр лаг хагшаасыг жил бүр тогтмол цэвэрлэж, зайлуулдаг аж.
2024/04/01
198
НИЙГЭМ
Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв.Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Үүний дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөлийн нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн тул газар чөлөөлөх урьдчилан мэдэгдэх хуудсыг бүрэн хүргүүлсэн. Одоогоор нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангаж байна.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх, дүүргүүдийн төлөвлөлттэй уялдуулах;Хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах;Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх;Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах;Төв замын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
2024/04/01
195
НИЙГЭМ
Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна.Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн юм.Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Тухайлбал, Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарсан.  Хөрсний усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй байна.Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолж байв.
2024/04/01
185
НИЙГЭМ
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ.Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. Мөн үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
2024/04/01
193
НИЙГЭМ
Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг ирэх долоо хоногт зарлана
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох  ажлын тендерийг 3 жилийн өмнө зарласан. Уг тендерт “Энигма констракшн” шалгарсан бөгөөд зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг  эхлүүлээгүй юм. Тиймээс 2023 онд тендерийг гэрээг цуцалж, уг байршилд барих 2 км авто замын ажлын тендерийг ирэх 7 хоногт шинээр зарлахаар төлөвлөж байна.Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Хурганы сангийн аж ахуйд ажиллалаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерт шалгарсан компани ажлаа хийгээгүйн улмаас энэ хэсэгт ус тогтож, иргэд явахад хүндрэлтэй болсон. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл явахад бэрх болж байна. Тиймээс Хурганы сангийн аж ахуйд барих замын тендерийг ирэх долоо шинээр зарлана. Тавдугаар сард ажлыг эхлүүлж, наадмын өмнө ашиглалтад оруулна. Газар чөлөөлөх зэрэг бэрхшээл байхгүй учраас замын ажлыг хурдан гүйцэтгэх боломжтой” гэв.Ташрамд, Хурганы сангийн аж ахуйн айлуудыг био нойлтой болгох ажил энэ сарын 25-нд эхэлсэн. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 10.000 өрх био нойлтой болно гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/31
183
НИЙГЭМ
Иргэд газраа цаг алдалгүй чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд  нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг бүсэд 110 айлын газрыг чөлөөлөхөөс 67 айл газраа чөлөөлөхөө илэрхийлсэн. Өнөөдөр эхний ээлжийн 18 нэгж талбарын айлуудтай санал солилцож байна. Тус 18 нэгж талбарыг чөлөөлснөөр хоёр блок барилгын ажлыг энэ хавар эхлүүлэх боломжтой. Баянхошуу орчмыг орон сууцжуулахад тухайн бүсийн айл өрхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Бид хөрөнгийн үнэлгээ хийхдээ иргэдийн эрх ашгийг дээдлэн, хууль, журмаа баримтлан ажиллана. Мэдээж айл бүрийн амьдралын нөхцөл өөр учир шийдвэрээ нухацтай бодож гаргах хэрэгтэй. Иргэд шийдвэрээ хурдан гаргаж байж бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ. Цаг алдах тусам барилгын материал зэргээс шалтгаалсан үнийн өсөлт гарч болзошгүй. Тус 18 нэгж талбарын айлууд бүрэн зөвшилцөлд хүрвэл гэрээ байгуулж, газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Цаашид 14 хоног тутам иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь, цаг алдалгүй шийдэх болно” гэв.Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс байрны ам метр талбайг илүү томруулах, ам метр талбайн үнийг бууруулах боломжтой эсэх, байранд орохгүйгээр газар, үл хөдлөхөө заран, мөнгийг нь авч болох зэргийг тодруулж, албаныхнаас мэдээлэл авсан юм.“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд 2023-2025 онд дахин төлөвлөлтөөр 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тус 110 айлын орон сууцанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдэнэ. Мөн газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангах юм.Дашрамд, Сонгинохайрхан дүүрэг нь 350 мянган иргэнтэй, 95 мянган өрхтэй, 43 хороотой. 43 хорооны 33 хороо нь дан гэр хороолол буюу 95 мянган өрхийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. Улаанбаатар хотын зургаан дэд төвийн хоёр нь Сонгинохайрхан дүүрэгт байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
2024/03/31
195
НИЙГЭМ
Орон нутагт 300 мянган орон сууц барина
“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо.Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. 2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128,491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёррт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт 4 аж ахуй нэгжид 1,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн 2 баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урин ажиллуулсан байна.
2024/03/30
186
НИЙГЭМ
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ
Гуравдугаар сарын 20-ны өдрийн  байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг, мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна гэв. 
2024/03/29
181
НИЙГЭМ
Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтсан ажлуудын нэг болох “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Хэлэлцүүлэгт байгууллагын удирдах албаныхан, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд төв, орон нутгийн салбарууд цахимаар оролцож байна.Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ. Тэрээр “Байгууллагын удирдах бүрэлдэхүүн болон салбар нэгж бүрийнхээ санал бодлыг сонсох, үйл ажиллагааны ололт, амжилт, алдаа дутагдлаа тунгаан ярилцахаар бид энд цугласан. Цаашид байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулан ажиллахад та бүхний санал, дүгнэлт чухал” гэдгийг онцлон хэлж бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.“Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” судалгааны болон эрдэм шинжилгээний хурлын танилцуулгаар илтгэл тавьж “Асуудал шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Онцгой байдлын байгууллагын ирээдүй мэргэшсэн, чадварлаг алба хаагчдаас хамааралтай тул алба хаагчдаа сургаж, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарал хандуулах чиглэлд санал нэгдэв. Түүнчлэн судалгааны үр дүнг хэлэлцэж, бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуулт хариулт өрнөлөө.
2024/03/29
221
НИЙГЭМ
Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилт зохион байгууллаа
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналыг нийт иргэдэд таниулах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт амжилттай боллоо. Дадлага сургуулилтыг нийслэл, дүүрэг, орон нутаг дахь Онцгой байдлын байгууллага гардан зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас энэ жилийн хувьд боловсролын байгууллагын нийт багш ажилтан, оюутан сурагч нийлээд 1.5 сая, мөн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч 500 мянга нийт хоёр сая иргэнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах аргыг таниулах зорилго тавьж ажиллалаа.Идэвхтэй оролцсон нийт иргэддээ баярлалаа.Эх сурвалж: ОБЕГ
2024/03/29
209
НИЙГЭМ
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:-2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто зам зэрэг насжилт хэтэрч, удаан хугацаанд их засварт ороогүй замуудыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа орсон.-Зам засвар шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд гүйцэтгэх вэ?-Засвар шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд замын нүхэн эвдрэлийг засах, нуман заадас буюу хагарлыг гагнах, тэмдэг тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэх юм.-Засварын ажлууд хэзээнээс эхлэх вэ. Тухайн замыг ямар хугацаанд засаж шинэчлэх вэ?-Зам засвар арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ. Авто замуудыг засварлахдаа 72 цагийн өмнө олон нийтэд мэдээлж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хэсэгчилж хаан, 24-48 цагийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жилийн хувьд их хэмжээний хур тунадас, шар усны үер зэргээс шалтгаалан авто замд эвдрэл гэмтэл их гарч байна. Энэ тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засах зэрэг ажлыг хийж байгаа.-Өнгөрсөн жил болон энэ жил хур тунадас их хэмжээгээр орлоо. Засвар шинэчлэл хийх замуудад борооны ус зайлуулах шугам байгаа юу. Ус зайлуулах шугамгүй замуудад шинээр хийх үү?-Энэ онд засвар шинэчлэл хийх авто замууд ус зайлуулах ил болон далд шугамтай. Засвар арчлалт хийхдээ тухайн шугамуудыг авто замын түвшинд тааруулж, гадаргуу дээрх усыг бүрэн хүрээн авах нөхцөлийг бүрдүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийнэ.Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ:-2023-2024 он дамжин хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн 31 төсөл, арга хэмжээ байна. Үүнд нийт 32 км авто зам, 828 метр гүүрийн ажил бий. Бүгд гүйцэтгэгч нь шалгарч, тодорхой хэмжээний ажлыг эхлүүлээд хийчихсэн байгаа. Тухайлбал, томоохон авто замуудын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл, Шархадны эцсээс Улиастай хүртэл авто зам барьж байна. Авто зам барих технологийн дагуу +5-аас дээш хэмтэй нөхцөлд замын ажил хийдэг учраас дөрөвдүгээр сарын 15-наас тухайн ажлуудыг үргэлжлүүлж, арваннэгдүгээр сарын 30 хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/29
206
НИЙГЭМ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм.Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж буй.Уг ажлын хэсгийн ээлжит хурал болж, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцтай танилцан, санал солилцлоо.47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдагХурлын эхэнд Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435.500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1.801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах:-Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг  хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон хэлэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/29
183
НИЙГЭМ
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын төлөөлөл, архитекторуудтай уулзаж, хуулийн төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, УБЗАА, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ЖАЙКА зэрэг хот байгуулалтын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайдЭдийн засгийн чөлөөт бүсОлон нийт, худалдаа, үйлчилгээний бүсШинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүсОюутны хотхон, судалгаа шинжилгээний төвХудалдаа, бөөний төвТээвэр логистик, үйлдвэрлэлийн бүсОлон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүсАж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлсэн юм.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд [email protected] цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой. Хуулийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг http://scsez.ub.gov.mn/blog/principalActivities/citizenParticipation/feedback/1/1 холбоосоор нэвтэрч үзнэ үү.
2024/03/28
182
НИЙГЭМ
Өнөөдөр орон даяар гамшгийн дуут дохио дуугарна
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.Тиймээс өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна. Энэхүү тогтоолыг батласнаас хойш орон даяар найман удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулаад байгаа юм. Иймд, яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдана уу.
2024/03/28
199
НИЙГЭМ
Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.
2024/03/28
223