mmnews.mn | 2024-05-09
Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтсан ажлуудын нэг болох “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Хэлэлцүүлэгт байгууллагын удирдах албаныхан, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд төв, орон нутгийн салбарууд цахимаар оролцож байна.

Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ. Тэрээр “Байгууллагын удирдах бүрэлдэхүүн болон салбар нэгж бүрийнхээ санал бодлыг сонсох, үйл ажиллагааны ололт, амжилт, алдаа дутагдлаа тунгаан ярилцахаар бид энд цугласан. Цаашид байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулан ажиллахад та бүхний санал, дүгнэлт чухал” гэдгийг онцлон хэлж бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.

“Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” судалгааны болон эрдэм шинжилгээний хурлын танилцуулгаар илтгэл тавьж “Асуудал шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Онцгой байдлын байгууллагын ирээдүй мэргэшсэн, чадварлаг алба хаагчдаас хамааралтай тул алба хаагчдаа сургаж, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарал хандуулах чиглэлд санал нэгдэв. Түүнчлэн судалгааны үр дүнг хэлэлцэж, бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуулт хариулт өрнөлөө.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ