mmnews.mn | 2024-05-20

НИЙГЭМ

НИЙГЭМ
Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.
2024/04/10
249
НИЙГЭМ
“Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Сургалтад Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 32 сайн дурын идэвхтэн  хамрагдаж байгаа юм. Сайн дурын идэвхтнүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм. Дашрамд дурдахад, Хамтын ажиллагааны хүрээнд 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 359 сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгоод байна.
2024/04/10
163
НИЙГЭМ
Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймгийн Батноров сумын  “Цогт-Өндөр Уул” гэдэг газар дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж,  16:07 цагт бүрэн унтраалаа. Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн  12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан.Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний  байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ
2024/04/10
194
НИЙГЭМ
Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй.Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өнөөдөр өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.Тус таван Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Шаардлагатай тохиолдолд хууль, журам, стандарт зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна. Ийнхүү Улаанбаатар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлж, иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
2024/04/09
184
НИЙГЭМ
Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
 Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв.Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инноваци, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.“Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө, өөрчлөлтүүд гарч, улс төр, геополитикийн хувьд нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой гэв.  Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх нь зүйтэй” хэмээв. Мөн хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо.  Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцууллаа.   БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа талаар дурдлаа. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байна гэжээ.Ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар, технологи хэрэглэх чадвар, технологийн загварчлал ба программчлал, бэрхшээл сорилтыгдаван туулах чадвар учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар чухал байна.БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хууль батлагдсанаар  сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан асуудал дээр шинэчлэлт хийх боломж бүрдсэн гэдгийг тэмдэглээд дээрх судалгаануудын дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ гэлээ.Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусгасан. Мөн одоогийн хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байдаг бол шинэ хөтөлбөрт заавал судлах хичээл, сонгон судлах хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэтээр суралцахуйн хүрээг нарийвчлан, суурь чадамжийн үнэлгээ, ерөнхий чадамжийн үнэлгээ, олон улсын үнэлгээ гэхчлэн тодорхойлсон ба тэгш хамруулах зарчим, арга зүйг баримтлах ба суралцагчийн эзэмших чадамж цогцоор авч үзсэн” гэв.Ерөнхий сайд Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Боловсролын хөгжил бүх зүйлийн суурь учир сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловрсуулахдаа багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг  тусгах,  их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын ороцлоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав.Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсролын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батална.
2024/04/09
208
НИЙГЭМ
Тендерт урьж байна
 НЗДТГ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн Шархад дэд төвийн S27-2 талбарт 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил ажлын тендерт оролцохыг урьж байна.Огноо:2024 оны 4 дүгээр сарын 9Зээлийн дугаар ба нэр:ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөлГэрээний дугаар ба нэр:SHD.CW3: Шархад дэд төвийн S27-2 талбарт 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (Багц 1, Багц 2)Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Шархад дэд төвийн S27-2 талбарт 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (Багц 1, Багц 2) (цаашид “ажил гэх”) гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:Гэрээний дугаар, нэрАжлын тодорхойлолтШархад дэд төвийн S27-2 талбарт 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилХийгдэх ажлууд:Багц 1: Шархад дэд төвийн Ногоон орон сууц (C, D барилга),Багц 2: Шархад дэд төвийн Ногоон орон сууц (E, F барилга)Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: Багц 1 ба Багц 2-т БА-3.1; БА-6.1; БА-6.2; БА-6.3; БА-6.4; БА-7.1; эсхүл эдгээр тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц;Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь Багц 1-д 3 тэрбум, Багц 2-т 7.7 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах зүйлд үндэслэн тодорхойлно. Үүнд: Олон нийтийн зориулалттай, төмөр бетон арагт бүтээцтэй, 3-аас доошгүй давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажил байх;Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: Хамгийн багадаа 2 ширхэг орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэж улсын комист хүлээлгэн өгсөн байх;Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь эдгээр жилүүдээс дурын 3 жилийн дунджаар тооцсоноор Багц 1-д 9.3 тэрбум, Багц 2-т 8.6 тэрбум төгрөг байх;Санхүүгийн нөөц хөрөнгө нь Багц 1-т 2.3 тэрбум, Багц 2-т хувьд 2.1 тэрбум төгрөгийн шаардлагыг хангасан байх;Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.Захиалагч:Нийслэлийн засаг даргын тамгын газарХарилцах ажилтан:ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэнГудамж:Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэрДавхар/өрөөний дугаар:14 давхар, 10 тоотХот:Улаанбаатар хотУлс:Монгол улсУтас:+976 77770024, +976 77770023Факс:+976 77770024Цахим шуудангийн хаяг:[email protected]Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:CW3: Шархад дэд төвийн S27-2 талбарт 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (Багц 1, Багц 2)-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөлБанкны нэр: Төрийн санДансны дугаар (Төг/MNT): 100900011969Тендерийг дээр дурдсан хаягаарТендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагТендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
2024/04/09
186
НИЙГЭМ
Нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай дахь эд зүйлсийн зөрчлийг арилгах ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд техник хэрэгсэл, бетонон барилга байгууламж байгуулах, байрлуулах, хийц эдлэл худалдан борлуулах, хоёрдогч түүхий эд авах зэрэг стандартын зөрчлүүдийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх юм. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа болон талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн сунгасан зөрчилтэй иргэн, хуулийн этгээдийг 440 нэгж талбар, 134 зөөврийн байгууламжид давхардсан тоогоор 553 мэдэгдэл хүргүүлж, 75 зөрчлийг арилгасан байна.Ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх, аюулгүй байдлыг хангахыг даалгасны хүрээнд 515 айл өрхийн цахилгааны ил гарсан утас, хэрэглэгчийн тоолуурын оруулгад үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгалаа. Мөн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж булсан бөгөөд зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.
2024/04/08
208
НИЙГЭМ
Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна
Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. Эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх бөгөөд цаашлаад хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.Ташрамд, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.
2024/04/08
206
НИЙГЭМ
'Шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгууллаа.
2024/04/08
191
НИЙГЭМ
Гэр бүлийн уулзалтын үеэр албаны онцлогийг харуулсан үзмэрүүдийг танилцууллаа
Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас алба хаагчдад мэргэжил олгох, мэргэшүүлэх, боловсролын зэрэг ахиулахад байнга анхаарч, сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, дотооддоо ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, БХИС, Удирдлагын академи болон ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академи, Торжокийн политехникийн коллеж болон БНСУ, БНПУ, БНУУ, Япон улсуудад алба хаагчдыг сургаж, дадлагажуулж байна.Энэ мэт алба хаагчдын мэргэшил, онцлогийн талаар таниулах “Онцгой алба-Бидний алба” гэр бүлийн уулзалтыг Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.Уулзалтад Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын 300 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын газраас түүхэн үйл явдал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, аврах ажиллагааны багаж хэрэгслийг алба хаагчдын гэр бүлийнхэнд танилцууллаа.
2024/04/08
221
НИЙГЭМ
Он гарсаар 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар ажиллалаа
Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд  04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.  Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын  07-ны  байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт  бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа.
2024/04/08
238
НИЙГЭМ
Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Өнөөдрийн байдлаар УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайн цэвэрлэгээг хийлээ. Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн сав зэргийг цэвэрлэж байгаа. Өмнө нь тоос шороо босгон шүүрдэж цэвэрлэдэг байсан бол энэ жил тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэснээр дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэн, бүтээмж нэмэгдэж байна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч нар, 18 их, дээд сургуулийн 850 оюутан залуус энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцож буй. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай,  46 автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад,  997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, цэвэрлэгээний үед гарсан 178 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, зүлэгт талбайн самналт цэвэрлэгээг хийлээ.Харин Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдээд буй. Ийнхүү дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаан, хог хаягдал цэвэрлэж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлажээ.  Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийлээ.Энэ мэтчилэн дүүрэг бүр өөрсдийн эзэмшлийн хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэн, барилгын хана, фасадыг угааж буй юм.
2024/04/08
203
НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэгч “Пома” группийн төлөөлөлтэй хамт дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг байгуулах байршилд ажиллаж, шугамын хэмжилтийг хийлээ.Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, хэмжилт хийлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцолж байлаа.Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.
2024/04/08
201
НИЙГЭМ
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Дөрөвдүгээр сарын 6-ны 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан, галыг бүрэн унтраалаа. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.Мөн таЦогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийхТамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байхАсаагуурыг ил задгай хаяхгүй байхОй, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхГэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татахАйл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байхШаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж, урьдчилан сэргийлээрэй.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/04/08
188
НИЙГЭМ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа.Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Газраа чөлөөлж өгсөн айлууд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас арван жил хохирсон. Сүүлийн 4-6 жилийн хугацаанд тухайн өрхүүдийг НОСК-ийн түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулж, хохирлыг барагдуулахаар ажилласан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан. Уг 1.1 га талбайг НОСК-ийн мэдэлд шилжүүлж, цаашлаад 116 айлын газрыг чөлөөлөн, нийт 9.3 га талбайд нэгдсэн төлөвлөлт бүхий хороолол, хотхоныг байгуулахаар ажиллаж байна хэмээв.Мөн түлхүүрээ гардан авсан иргэд сэтгэгдлээ хуваалцлаа. н.Цөмбаяр:-Манайх анх 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон. Энэ хугацаанд хүүхдүүдийн сургууль, томчуудын ажил солигдох, холоос хичээл, ажилдаа явах зэрэг олон асуудал гарсан. Айлын хашаанд, энд тэнд амьдрах хэцүү л байлаа. 2019 онд НОСК-ийн түр суурьшуулах байранд орсон. Өдийг хүртэл олон жил хүлээсний эцэст өнөөдөр өөрийн гэсэн сайхан байранд орлоо. Нийслэлийн удирдлагуудад, энэ байранд орох хүртэлх үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье.Л.Банди:-Дахин төлөвлөлтийн байрандаа орох гэж арваад жил уйгагүй хөөцөлдсөн. Өглөө бүр “Жи Ди” ХХК руу явдаг байлаа. Сүүлийн зургаан жил НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан. Бидний асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна.У.Ерэнбаатар:-Анх манай газар дахин төлөвлөлтөд ороход би 11 дүгээр ангийн сурагч байсан. Одоо тэгтэл би их сургуулиа төгсөөд зургаан жил болчихсон байна. Арван жилийн хугацаанд ам бүл нэмэгдэж, орон байрны асуудал их л гарсан. Сүүлийн хэдэн жилд нийслэлээс түр оршин суух байранд оруулсан нь бас их дэмтэй байсан. Ийм удаан хугацаанд хүлээсний эцэст өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч, сэтгэгдэл их сайхан байна. 
2024/04/07
251