mmnews.mn | 2024-05-20

НИЙГЭМ

НИЙГЭМ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6-р сард нээнэ
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм. Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төлийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.
2024/04/29
201
НИЙГЭМ
'Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал' зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ:Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэлзүйн бэлтгэлжилт болон орчиндоо дасан зохицох чадвар дутмаг байгаагаас үүдэн хоёр туйлт эмгэг гэх мэт сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсээд буй юм. Иймд хүүхдийг багаас нь цэрэгт татагдан эх орноо хамгаална гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй болов уу.Ташрамд, уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч нар, Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн албан хаагчтай ангиудын сэтгэл зүйч, эмч нар оролцсон юм.
2024/04/26
181
НИЙГЭМ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг шалгаруулах журмын санал боловсруулав
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууцны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.Энэ үеэр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэл түрээсийн орон сууцны байгууллага, түүний менежментийн санал, түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулж, танилцуулав. Мөн талууд төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны өнөөгийн нөхцөл байдал, түрээсийн орон сууцны төсвийн талаар хамтран судалгаа хийхээр төвлөсөн бөгөөд уг судалгааны бичиг баримт нь улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн суурь мэдээлэл болох тул нэн хэрэгцээтэй гэдгийг онцолсон юм. Тэрчлэн түрээсийн орон сууцны бодлогыг урт хугацаагаар төлөвлөж, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн орон сууцны судалгааг нарийвчлах саналуудын боловсронгуй болгохоор шийдвэрлэхээр тохиролцов.
2024/04/25
202
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон
Хотын төвд балгас болоод удаж буй “Хангай” зочид буудлын барилгын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд өөрийн олон нийтийн сүлжээ /Х/ хуудсанд ийнхүү нийтэлсэн байна:1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Доод 1 давхрыг нь Б.Жаргалсайхан, Номингийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад, балгас болсон барилгаа цэгцэлмээр байна…..
2024/04/24
234
НИЙГЭМ
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм.  Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлээ.  Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажилласан юм.
2024/04/23
231
НИЙГЭМ
‘Дөл’ тэмцээний аваргуудыг шалгарууллаа
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр:Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 118-р сургуулийн “Сүлд” тасаг тэргүүн байр, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн “Тусгай тасаг” тасаг дэд байр, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Дайчин” тасаг гутгаар байр, Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” тасаг тусгай байранд тус тус шалгарлаа. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн сурагч А.Эрхэмбаяр:Би 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт суралцдаг байхдаа анх удаа цэрэг-спортын “Дөл” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон, тэргүүн байранд шалгарч байсан удаатай. Харин энэ удаад Багануур дүүрэгт тасгийн ахлагчаар томилогдон, дүүргээсээ шалгарч, нийслэлд өрсөлдөж буйдаа баяртай байна. Уг тэмцээнд оролцох гэж удаан хугацаанд бэлдсэн, мөн бусад оролцогч сайн бэлдсэн харагдаж байна. Тэр хэрээр өрсөлдөөн гарч, тэмцээний чанар жил ирэх бүр сайжирч байгаа нь сайшаалтай.Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Н.Нямцоож:Уг тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Анх 2022 онд оролцохдоо тасгаараа нийт багаас 11 дүгээр байранд, ганцаарчилсан төрөлд II дугаар байранд шалгарч байлаа. Энэ жил тасгийн захирагчаар оролцож буйдаа баяртай байна. Уг тэмцээнээр дамжуулан эх оронч үзэл, багаар ажиллах ур чадвар, тэсвэр хатуужил, цаг баримтлах зэрэг чадварт суралцсан. Хамгийн гол нь ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, армид ажиллахаар шийдэхэд минь томоохон түлхэц болсон.Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн сурагч Б.Амгаланбаатар:“Дөл” тэмцээн нь энгийн спортын тэмцээнээс ялгаатай нь цэргийн дэг жаягийн дагуу болдог. Тухайлбал, тасгийн хамт олны жигдрэлт, жагсаалын үзүүлэлт, 16 тоот дасгал, гранат шидэлт, бууны задаргаа, угсраа, сумлагаа зэрэг олон ур чадварыг сорьдогоороо онцлогтой хэмээлээ.
2024/04/23
171
НИЙГЭМ
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраалаа.Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт  80.400 га талбай өртсөн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын 4 ханатай  гэр, амбаар, малын хашаа өртөж шатсан байна.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
2024/04/22
160
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.04.15-21/ нйислэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 106 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.Үүний 87 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, нэг хүүхэд бэртэж, гэмтжээ.
2024/04/22
157
НИЙГЭМ
2024 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1,6 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ
Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар буурч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь нөхөн төлөгджээ.Прокурор хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 116.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, 289.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрөл тус тус олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.Эх сурвалж: УЕПГ
2024/04/22
147
НИЙГЭМ
Агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн.Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа.
2024/04/21
247
НИЙГЭМ
Хээрийн түймэрт 240.000 га талбай шатсан байна
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Цайдам" гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 09:28 цагт гарсан хээрийн гал түймрийг 21-ний 03:30 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн  240.000 га талбай шатсан.Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд  иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2024/04/21
187
НИЙГЭМ
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш 11-11 төвд ажиллана
Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн ирэх долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.
2024/04/20
218
НИЙГЭМ
Дорнод аймагт гарсан хээрийн гурван түймрийг унтраалаа
Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 9900 га талбай өртөж шатсан.Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5% нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байдаг байна. Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
2024/04/18
193
НИЙГЭМ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
2024/04/18
202
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л энэ салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв.Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ.Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өгөв.1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн нь “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн суурь болсон түүхтэй.Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1,500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.Тус төв хүүхдүүдийн амьдрах өрөөнөөс гадна номын сан, эмнэлэг, сэтгэл зүй, компьютер, гар урлал, зураг, спортын дугуйлан зэрэг хүүхэд багачуудын хөгжих, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн тухай захирал М.Өлзийчимэг танилцууллаа.Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулах, хоол хүнсний норм, нормативыг нэмэх зэрэгт анхаарахыг хүсэв.Цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ  хамт амьдардаг байх хууль, эрх зүйн болон бусад  орчин, нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.Ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан, хүүхэд бүрд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн хүргэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг тодотголоо.Хүүхэд хамгааллын тухай хууль 2024.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байна.Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт оруулсан.Энэ дагуу төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхэд бүр данстай болсон бөгөөд 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг өөрөө захиран зарцуулж байна. Хүүхдийг 16 нас хүрснийх нь дараа хадгаламжийн дэвтрийг нь өөрт нь өгч байх юм.Улсын хэмжээнд 29 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр төвийн гурав нь улсын төсвийн, 26 нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг юм.
2024/04/17
198