mmnews.mn | 2024-05-09
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон
Хотын төвд балгас болоод удаж буй “Хангай” зочид буудлын барилгын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд өөрийн олон нийтийн сүлжээ /Х/ хуудсанд ийнхүү нийтэлсэн байна:
1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Доод 1 давхрыг нь Б.Жаргалсайхан, Номингийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.
Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. 
Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад, балгас болсон барилгаа цэгцэлмээр байна…..



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ