УЛС ТӨР
УЛС ТӨР
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана.Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.
2024/02/01
438
УЛС ТӨР
Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал хандуулсан. Учир нь хөдөөгийн сэргэлт бол бидэнд тулгамдсан хот,хөдөөгийн хэт тэнцвэрт бус хөгжлийн үндсэн шийдэл гэдгийг дурдав.Ерөнхий сайд 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав. Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын сорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.Уг уулзалт зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө.“Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол суурь реформ. Энэхүү бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадвал нийслэл Улаанбаатарт хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой” гээд орон сууцны бодлого нь бүс нутгийн рефомтой шууд холбоотойг анхааруулав. Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд гарсан үр дүнг дурдаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч мөн амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.Аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ оны хоёрдугаар сарын сарын 1,2-нд болох “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа.Мөн 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.
2024/01/31
509
УЛС ТӨР
‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ."Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа.Мөн тус хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно."Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авна.Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулнаДаатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулнаЗасгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоол гаргасан.Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.Товч мэдээ· Малчдаас мах худалдан авахад олгох зээлийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мал, махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг түүнд даалгалаа.· Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тус зөвлөлийн дүрмийг тус тус баталлаа.
2024/01/31
1278
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улстөрийн зөвшилцөлд хүрч чадлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024-01-31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.Тэрбээр,Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ.Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд ШУУД хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд ШУУД хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн Ардчилсан нам, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр бүсчлэн явуулах өөрчлөлтийг хийж чадсан.Харин өнөөдөр олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа.Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар Улсын Их Хурлын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх болно.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ.Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно.Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд монголчууд баялагтаа шууд эзэн болно.Баярлалаа гэлээ.
2024/01/31
465
УЛС ТӨР
ЭМГЭНЭЛ
Эрдэнийн Гомбожав(1950-2024) Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Эрдэнийн Гомбожав 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.Эрдэнийн Гомбожав нь 1950 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг “Хөндлөн” булаг гэдэг газар малчин Эрдэнийн 4 дэх хүү болон төрж, 1964 онд Мөрөн хотын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн.1968-1973 онд Польш улсын Варшав хотын Эдийн засаг, статистикийн их сургуульд суралцан эдийн засаг-нийгмийн бодлогын мэргэжил эзэмшин төгсөж улмаар эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан, дэд профессор цолтой.1987-1989 онд ОХУ-ын Москва хотын Намын дээд сургуульд суралцан улс төр судлаачийн мэргэжил эзэмшин төгссөн.1990 онд МАХН-ын Төв хорооны эдийн засгийн хэлтэст зааварлагч, 1992-1996 онд Монгол улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдаар, 1996-2000 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн албаны даргаар, 2000-2004 онд Улсын Их Хурлын Гишүүнээр, 2002-2006 оны 11 сараас Сангийн яамны Сорьцын улсын хяналтын Албаны даргаар тус тус томилогдон төр, олон нийтийн байгууллагуудад тасралтгүй 40 гаруй жил ажилласан.Тэрээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны системийн хэмжээнд 1973 оноос 1996 оныг хүртэл мэргэжилтнээс сайд хүртэл хариуцлагатай албан тушаалуудад нэр төртэй ажиллаж зах зээлийн харилцааны шилжилтийн хамгийн хүнд үед Монгол Улсын нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцааны цоо шинэ тогтолцооны эрх зүйн актуудыг батлуулан гаргаж хэрэгжүүлснээрээ тус салбарынхны дунд томоохон гавьяа байгуулсан хүн мөн билээ. Зах зээлийн харилцааны эгзэгтэй цаг үед төр, олон нийтийн байгууллагуудыг гардан удирдахдаа тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, санхүү эдийн засгийн хувьд бэхжүүлэн үйл ажиллагааны өндөр үр ашгийг ямагт ханган ажиллаж улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Хөдөлмөр, Нийгэм хангамж, Байгаль орчин, Санхүү,банкны тэргүүний ажилтан цол, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.Талийгаачийн ажилд хянуур, нямбай, тооцоо судалгаанд тулгуурлан зарчимч шударгаар хийж гүйцэтгэдэг, даалгасан ажил үүргийнхээ биелэлтэд өөрийн биеэр хяналт тавьж хариуцлага тооцдог, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас чадвартай, хүнлэг нийтэч занг хойч үе бидний сэтгэлд хоногшин үүрд дурсагдах болно.Ум сайн амгалан болтугай.ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ АХМАДЫН ХОРОО
2024/01/31
13982
УЛС ТӨР
БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг хүлээн авч уулзав.Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Ким Жөн Ын-д уламжлахыг хүсэв.Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд 2023 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тус тус тохиолдуулан хоёр тал олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг дурдаж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын нар захидал солилцсоныг тэмдэглэв.БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүсэв.
2024/01/31
453
УЛС ТӨР
НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлуулжээ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, энэ сарын 17-нд хаалтаа хийсэн билээ. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо найман удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, Улсын Их Хурлын тогтоолын гурав, Байнгын хорооны тогтоолын долоон төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хоёр удаа, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлжээ.Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх, эсэх тухай болон анхны хэлэлцүүлгийн нийт есөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга, бусад асуудлаарх мөн гурван санал дүгнэлт, Ажлын хэсгийн дөрвөн танилцуулга, анхны хэлэлцүүлгийн шатанд 109, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус тус бэлтгэж, эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 22 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсний зэрэгцээ Байнгын хорооны долоон тогтоолыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд, Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 17-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023 оны 10 дугаар сарын 27-нд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 08-нд, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-нд тус тус батлуулжээ.Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос 12 хэлэлцүүлэг явуулан, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын Парламентчдын Эрүүл мэндийн асуудлаарх долдугаар чуулган, есдүгээр сарын 12-нд Мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх бодлого хэлэлцүүлэг, мөн сарын 13-нд Баянхонгор, 14-нд Өвөрхангай, 18-нд Дархан-Уул аймгийн иргэд, албан хаагчдад хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга зэргийг дурдаж болно. Түүнчлэн, 2023 оны аравдугаар сарын 04-07-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, ажилтан албан хаагчид, иргэдтэй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар уулзалт-хэлэлцүүлэг хийсэн байна. “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт”, “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” хэлэлцүүлгүүдийг 2023 оны аравдугаар сард хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, түүний чанар үр дүн, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үр дүнгийн талаарх уулзалт-хэлэлцүүлгүүдийг Увс, Архангай, Өвөрхангай аймгуудад 12 дугаар сард цувралаар явуулжээ.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд тус тус ажилласан байна.
2024/01/26
486
УЛС ТӨР
Эдийн засгийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 3 хууль, УИХ-ын 4 тогтоолын төслийг батлуулжээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны 10 тогтоол, 2 зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталсан. Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Монголбанканд ажиллаж, АмЧам Монголиа АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчид, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал ирүүлсний дагуу Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоолыг баталж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон бөгөөд сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, уг сонсголд Байнгын хорооны 9 гишүүн ирснээр ирц бүрдэж, гишүүд асуулт асууж, хариулт аван хэлэлцүүлэг явагдаж, тус сонсголыг зохион байгуулжээ. Байнгын хороо 8 хурал, зөвлөгөөн, 38 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 15 уулзалтыг зохион байгуулж ажилласан байна.Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны 32 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 2 танилцуулгыг тайланг иргэд, олон нийтээс санал авахаар D.Parliament.mn цахим системд байршуулсан.Иргэдээс Байнгын хороонд 22 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 22 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 83 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, Байнгын хорооноос 13 албан бичигт хариу өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/26
424
УЛС ТӨР
Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын ээлжит "Өглөөний уулзалт" зохион байгуулагдлаа
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачилан Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын томилогдох албан тушаалд нийт 3 сайд, 2 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга, нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 31 эмэгтэй (2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар) ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах зорилго бүхий ээлжит уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус уулзалтанд Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй удирдлагууд болон ХЭҮК-ын дарга, ТАЗ-ийн гишүүн уригдан оролцлоо.Арга хэмжээг нээж, Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж бүс нутгуудын хувьд тэгш бус байгааг, боловсролын чанарын ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны доройтол, орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин эрс нэмэгдэж, хот, хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр болж буйд Комисс санаа зовниж байгааг онцолсон юм.Арга хэмжээний төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, уялдуулах. Хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чухал байгааг онцлон хэллээ.Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, бодлогын хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа өрнүүлж байхаар тогтлоо.
2024/01/26
389
УЛС ТӨР
Арилжааны хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо үг хэлэхдээ “Арилжааны бие даасан хуультай болсноор бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх, бизнес эрхлэгчдийн ажил үүргийн хүрээнд тогтсон зан заншлын хэм хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлнэ” гэв. Манай Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль зэрэг тусгайлсан бусад хуулиар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцаа, түүн дотор ашгийн төлөө зорилго бүхий арилжаа эрхлэгч нарын арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж байхгүй байгаа юм. Түүнчлэн иргэний эрх зүйн нийтлэг зохицуулалттай харьцуулахад арилжааны (бизнесийн) харилцаа нь уян хатан, түргэн шуурхай, эрх зүйн тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг тул худалдаа эрхлэгчдийн бизнесийн эрх зүйн харилцааг хөнгөвчлөх буюу хялбаршуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Иймд аж ахуй эрхлэгчдийн зарим харилцааг Иргэний хуулийн зохицуулалтаас илүү нарийвчилсан зохицуулалттай, худалдаа арилжаа эрхлэхэд нийтлэг хийгддэг үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж, Арилжааны хуулийн төслийг боловсруулж байна. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү нар “Арилжааны хуулийн хэрэгцээ шаардлага”, “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал”, “Арилжааны маргааныг шийдвэрлэхэд иргэний хуулийг хэрэглэж буй шүүхийн практик” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа асуулт асууж, Арилжааны хуулийн асуудлаар нээлттэй санал солилцлоо.
2024/01/26
424
УЛС ТӨР
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гү-г Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэв.Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гү-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.
2024/01/26
441
УЛС ТӨР
Гал түймрийн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ. УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ. Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмыг шинэчлэх, жигд мөрдүүлэх, ОБЕГ-ын бүтэц, чадавх, хөрөнгө хуваарилалт, гадаад харилцааг сайжруулах, нийт ажилтнуудын сургалт, аюулгүй байдалд онцгой анхаарах, гадаадаас аврах ажиллагааны сургалт авах ажиллагааг зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.Нийслэлийн хэмжээнд шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт хийдэг ШТС-уудын үйл ажиллагаа хууль эрх зүйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өглөө. Товч мэдээ- “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.- “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг хэлэлцэж баталлаа.- “Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам”-ыг шинэчиллээ.
2024/01/25
429
УЛС ТӨР
Лхагвын ТОЙМ - Н.Алтанхуяг
ЛХАГВЫН ТОЙМ | №14 ЗОЧИН - УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг /2024.01.18/
2024/01/24
413
УЛС ТӨР
Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамтай цахим уулзалт хийв
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаарх Зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар талууд 1999 оны хоёр улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний хэрэгжилт, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх бүхий байгууллагаас харилцан илгээсэн иргэний хэрэгт холбогдох эрх зүйн туслалцааны хүсэлтүүд, тэдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн хоёр улсын эрх бүхий байгууллагаас харилцан хүргүүлсэн иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэх явцад үүсдэг хүндрэл бэрхшээл, мөн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцож, талууд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ цаашид энэхүү зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тогтов. Энэ удаагийн уулзалтад Монголын талыг тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Оросын талыг Хууль зүйн яамны Олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Валерий Иванович Лысак нар ахалж оролцлоо.
2024/01/22
347
УЛС ТӨР
МНН, МҮАН-ын эвслийг Н.Номтойбаяр удирдана
Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал өнгөрөгч Баасан гараг /2024.01.19/-т болж, МНН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон байна. Дашрамд дурдахад, МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан билээ.Н.Номтойбаяр нь АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2012-2016, 2016-2020 онуудад Монгол Улсын Их Хуралд 2 удаа сонгогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан.Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ хуралдаж, МНН-тай эвсэл болон 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан аж. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон бөгөөд тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон гэх мэдээлэл байна. Мөн АН-ын "Үндэсний жигүүр" гэх фракцын гишүүдийг Н.Номтойбаярын эвсэлд нэгдэхийг МҮАН-аас урьсан гэх ба тэд энэ талаар ярилцаж байгаа аж.
2024/01/23
382